Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Багануурын нүүрсний уурхайд түшиглэн “Нүүрс химийн цогцолбор” байгуулна


Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг нь “Хөх нүүрс” төсөл юм. Төслийн хүрээнд Багануурын нүүрсний уурхайд түшиглэн “Нүүрс химийн цогцолбор” байгуулахаар төлөвлөсөн.
Үүнтэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2025.01.20/ Багануур дүүрэгт байрлах “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдал болон шинээр хэрэгжүүлэх шахмал түлшний үйлдвэрийн асуудлаар холбогдох албаныхантай санал солилцжээ.
“Хөх нүүрс” төслийг хэрэгжүүлснээр:
  • Нүүрсний хог хаягдлаас 100 мвт-ийн эрчим хүч үйлдвэрлэнэ;
  • Химийн бодисын түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох юм.
  • Хөх нүүрс нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, үйлдвэрлэх үнэ одоогийн сайжруулсан түлшнээс 62 хувиар бага байна;
  • Агаарын бохирдол 60-80 хувь буурах боломжтой юм байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ