Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аав нь охинтойгоо маргалдахдаа бензин шидэж, гал гарсны улмаас бага насны хүүхэд түлэгдэж амиа алджээ

Дархан-Уул аймагт 35 настай эрэгтэй Д том охиноо хичээлд нь явуулахгүй гэж маргахдаа савтай бензин шидэж улмаар гал гарснаар бага охин нь 40-50 хувь түлэгдэж, эмнэлэгт эмчлүүлж байх үедээ амиа алдсан байна.
Яллагдагч мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Тухайн өдөр би гэрээ янзлаад өвлийн бэлтгэлээ хийгээд байж байсан ба гэрт хийх юм их байсан учир том охиноо туслахыг гуйхад "сургууль руугаа явна" гэхээр нь би түүнд хандаад "чи ямар хүүхдүүдтэй найзлаад яваад байгаа юм бэ" гээд бид хоёр муудалцсан ба би орон дээр сууж байхдаа орны хажуу талд байх хуванцар савтай зүйлийг шидсэн. Ингээд гэнэт гал гарсан ба би савтай ус цацаад унтраасан" хэмээн мэдүүлэг өгсөн байгаа юм.
 
Аавтайгаа маргалдсан гэх эгч нь "...бид хоёр бага зэрэг маргалдсан ба би гэрт байх хөргөгчийн ойр зогсож байхад аав орон дээр сууж байгаад орны тэнд байх савтай зүйлийг хөргөгч рүү шидэхэд гэнэт гал гарсан, мөн манай дүүгийн толгой хэсэг шатаж байхыг би харсан ба аав савтай ус цацаад галыг унтраасан” хэмээн цагдаад мэдүүлсэн байна.
 
Харин эмчлэгч эмч"... Уг хүүхэд нүүр, цээж хоёр гарын сарвуу, шуу, бугалга, шилэн хүзүүндээ түлэгдсэн ирсэн” хэмээн шүүхэд мэдүүлжээ. Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэх ял оноосон байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ