Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сиэтл хотод 47 хүнийг баривчилжээ



НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Вашингтон муж улсын Сиэтл хотод болсон эмх замбараагүй байдлын үеэр хууль сахиулах байгууллагын ажилтнууд 49 хүнийг баривчилжээ. Энэ үеэр цагдаагийн 59 ажилтан бэртсэн байна. 
Бэртэж гэмтсэн цагдаагийн ажилтнуудын нэг нь эмнэлэгт хүргэгджээ. Бямба гарагт жагсагчид цагдаагийн ажилтнууд руу чулуу, лонх шиджээ. Баривчлагдсан хүмүүсийн дийлэнхийг цагдаагийн ажилтнууд руу халдсан, шаардлагыг хүлээн авахаас татгалзсан хэмээн буруутгасан байна. 
The Washington Post” сонины өнгөрсөн пүрэв гарагт мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа гэмт хэрэгтэй тэмцэх, эмх замбараагүй байдлыг намжаах зорилгоор Сиэтл хот руу холбооны нэмэлт хүчин илгээх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна. Энэ сарын 19-нд Сиэтл хотод “Black Lives Matter” хөдөлгөөнийг зохион байгуулсан жагсагчидтай цагдаа нар мөргөлдөх үеэр хууль сахиулах байгууллагын 12 ажилтан бэртжээ. 
Эмх замбараагүй байдлыг зохицуулах чадваргүй байна хэмээн Сиэтл хотын эрх баригчдыг Холбооны Засгийн газар шүүмжлээд байгаа юм. Африк гаралтай америк эр Жорж Флойд Миннеаполис хотод амиа алдсаны дараа буюу 5 дугаар сарын сүүлчээр АНУ-ын хотуудад олон нийтийн эсэргүүцэл, эмх замбараагүй байдал дэгдэж эхэлсэн юм. Цагдаа нар Жорж Флойдыг баривчлах үеэрээ боох мэх ашигласан юм. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ