Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хятадын дипломатууд Хьюстон дахь Ерөнхий Консулын газрыг орхин явжээ


НЬЮ-ЙОРК. 
/Associated Press/. АНУ Техас муж улсын Хьюстон хот дахь Ерөнхий Консулын газраа хаахыг БНХАУ-аас шаардсаны дараа Хятадын дипломатууд тус байгууллагыг орхин явжээ. "Associated Press” агентлагийн мэдээлснээр, Хятадын дипломатууд Консулын газрыг орхин явсны дараа АНУ-ын Холбооны агентлагийн хэд хэдэн төлөөлөгч Хьюстон хот дахь Консулын газрын байр руу нэвтэрсэн байна.  
 
 
 
Хьюстон дахь Ерөнхий консулын газраа 72 цагийн дотор хаахыг АНУ-ын эрх баригчид мягмар гарагт БНХАУ-ын эрх баригчдаас шаарджээ. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, АНУ-ын зүгээс дангаар явуулж буй өдөөн хатгалга нь олон улсын эрх зүйн хэм хэмжигдэхүүн, олон улсын харилцааны гол зарчмууд болон хоёр улсын консулын хэлэлцээрийг ноцтой зөрчиж байна гэжээ.
 
 
 
АНУ-ын Төрийн нарийн бичгийн орлогч дарга Стивен Бигэн өмнө нь мэдэгдэхдээ, Америкийн технологийн хулгай, оюутан солилцооны системийг зохисгүй ашигласны улмаас болон Ерөнхий консулын газрын ажилтнууд дипломат үйл ажиллагааны стандартад нийцэхгүй зан авир гаргасны улмаас дипломат төлөөлөгчийн газрыг хаахыг шаардсан гэжээ. Тэрбээр энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам Сычуань мужийн Чөндү хот дахь Америкийн Ерөнхий Консулын газрыг хаах тухай АНУ-ын Элчин сайдын яаманд өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн байна. Хьюстон дахь Ерөнхий Консулын газраа хаахыг Хятадаас шаардсаны хариуд ийм шийдвэр гаргажээ. 
 
 
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ