Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвсний үндэс энэ удаад Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ЕБС-д их засвар хийнэ


Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн байранд засвар хийгдэх юм. Үүнд, дээвэр, дотор засал, цахилгааны шугамыг засварлах, агааржуулалтын системийг шинээр суурилуулах, дулааны шугамын болон радиаторыг солих ажлууд хийгдэнэ.
Засвар хийгдсэнээр тус сургуулийн орчин нөхцөл сайжирч 1006 хүүхэд болон 132 багш ажилтан эрүүл аюулгүй орчинд сурч хөдөлмөрлөх нөхцөл боломж бүрдэх юм.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 608 дахь, Баян-Өлгий аймагт хэрэгжих 23 дахь төсөл болж байна.
Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 225,711 ам.доллар юм.
“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.
Япон Улсын Элчин сайдын яам
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ