Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улсын хэмжээнд найман аймгийн 20 сум цагаанаар зудархуу байна


Нийт нутгийн 50 гаруй хувь нь цастай байна. 
Цаг уурын байгууллагаас арав хоног бүрт хээрийн цасны хэмжилт хийдэг. Тус мэдээгээр энэ сарын аравны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-22 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см зузаан цастай байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Завханы Отгон, Баянхонгорын Баянбулаг, Галуутад цагаан зудын, Увсын Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Ховдын Алтай, Дарви, Үенч, Завханы Цэцэн-Уул, Цагаанчулуут, Баянхонгорын Жаргалант, Бөмбөгөр, Баянговь, Сэлэнгийн Сүхбаатар, Төвийн Угтаалцайдам, Хэнтийн Баян-Адрага, Дорнодын Хөлөнбуйр, Халхголд цагаанаар зудархуу (8 аймгийн 20 сум) байдалтай байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ