Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүүхдийнхээ ЭЕШ-д нөлөөлсөн БНСУ-ын парламентын гишүүнд хорих ял оноожээ


БНСУ-ын парламент дахь сөрөг хүчний Rebuilding Korea намын дарга Чо Гукыг албан бичиг хуурамчаар үйлдсэн, өндөр албан тушаалтны төрийн шалгалтад саад учруулсан хэргээр Шүүхээс хоёр жилийн хорих ял оноожээ. 
2019 онд Чо Гук Хууль зүйн сайд байх үедээ өөрийн охин Чо Мин-ий коллежийн элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэн гэж буруутгагдсан. Тодруулбал, тэрээр эхнэртэйгээ хамтран охиныхоо боловсролын зэрэг, ажил мэргэжлийн үнэлгээг өсгөх зорилгоор хуурамч бичиг баримт үйлдсэн байжээ.
2022 онд БНСУ-ын Дээд шүүхээс эхнэр Чун Кён Симийг хуурамч бичиг баримт үйлдэж, санхүүгийн зөрчил гаргасан хэргээр буруутган, дөрвөн жилийн хорих ялаар шийтгэжээ. Үүний дараа охиных нь бакалавр болон анагаахын зэрэг горилж байсан Корё их сургууль, Пусан их сургуулиас түүний элсэлтийг хүчингүй болгожээ. 
Эх сурвалж: News.koreaherald
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ