Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БНСУ-ын Ерөнхийлөгчийн амь насанд заналхийлсэн этгээдэд ХОРИХ ЯЛ оноов


Өмнөд Солонгосын Сөүл хотын шүүх, цагдаагийн байгууллага руу удаа дараа залган Ерөнхийлөгчийг хөнөөнө хэмээн сүрдүүлсэн этгээдэд хоёр сарын хорих ял оноожээ. 
Ким хэмээх 61 настай эр энэ сарын 7-ны өдөр 112 дугаарын утсанд 5 удаа залган "Би Ерөнхийлөгчийг хөнөөгөөд өөрөө амиа хорлох болно" хэмээн ярьсан хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагджээ. Цагдаа нар түүний утасны дуудлага хийсэн газрыг олж тогтоон 5 алба хаагч илгээсэн ч амиа хорлохыг завдсан ямар ч шинж тэмдэг илрээгүй тухай дурдсан байна. 
Уг этгээд 2020 болон 2023 онуудад ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр ял сонсож байжээ. Түүнийг давтан гэмт хэрэг үйлдсэн учир хорих ял оноосон ч сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, архинд донтсон гэх үндэслэлээр хорих ялын хэмжээг бууруулан оноожээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ