Баянгол дүүргийн 5 дугаар хороонд цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 12 дугаар сарын 12-ны өдрийн 03:30 цагт хүлээн авчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 1 дүгээр давхарт цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс тус орцны 54 иргэнийг аюулгүй газарт гаргасан.