Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Ц.Шинэбаяраар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт хоёр өдөр ажиллажээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяртай уулзаж, хэрэгжүүлж буй арга хэмжээгээ танилцуулан, хамтарч ажиллах талаар санал солилцов.
Ажлын хэсэг авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, орон нутаг дахь авлигын нөхцөл байдал, авлига ашиг сонирхлын зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг сумдын ИТХ-ын төлөөлөгчид болон Засаг даргын Тамгын газрын харьяа агентлагуудын удирдлагууд, алба хаагчдад сургалт зохион байгуулсан байна.