Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Соён гэгээрүүлэх нээлттэй өдөрлөг хийв


Монгол Улсын АТГ-аас “Таны эрх, таны оролцоо-авлигад үгүй гэж хэлье” соён гэгээрүүлэх нээлттэй өдөрлөгийг энэ сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд зохион байгууллаа.   
Өдөрлөгт АТҮХ-ийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэнгээр ахлуулсан соён гэгээрүүлэх хэлтсийн хамт олон оролцож, албан хаагчид болон сурагчдын төлөөлөлтэй уулзжээ.   
Өдөрлөгийн хүрээнд “Авлигатай тэмцэх газрын танилцуулга”-ыг АТГ-ын УССГХ-ийн ажилтан, комиссар Д.Балдандорж, “Авлигын хор хөнөөлийн талаарх танилцуулга”-ыг АТГ-ын УССГХ-ийн ажилтан, комиссар М.Жамъянчойжил, “Шударга-Удирдагч, Шударга-Төрийн албан хаагч” аяны танилцуулгыг аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн Д.Ёндонжамц нар тус тус танилцуулж, оролцогч иргэдийн санал хүсэлтийг сонссон байна. Мөн өдөрлөгийн хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад танилцуулга мэдээлэл хийж, буухиа тэмцээнийг зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, ХЭЗХэлтэс хамтран зохион байгуулсан байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ