Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Ажлын байрны нээлттэй өдөрлөг"-өөр 200 орчим ажилд орохыг хүсэлтийн анкет хүлээн авлаа


“Эрдэнэс Тавантолгой” ХК 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хүрээнд үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлээд байгаа. Төслүүд хэрэгжиж эхэлснээр 7200 орчим ажлын байр шинээр бий болохоор тооцсон бөгөөд үүнтэй холбогдуулан нээлттэй ажлын байрыг зарлах, бүтээн байгуулалтын төслүүдээ танилцуулах зорилгоор "ETT Events 2022" арга хэмжээг хоёр өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээний эхний өдөр /2022.02.11/ ETT гар утасны аппликейшн нээлтээ хийж, “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийг олон нийтэд танилцуулсан бол 2 дахь өдөр /2022.02.12/ "Эрдэнэс Тавантолгой" ХК болон бүрэлдэхүүн компаниуд нээлттэй ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулж, компаниуд нийт 700 орчим ажлын байрыг нээлттэй зарлав.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьд энэ онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг ашиглалтад оруулахтай холбоотойгоор нийт 70 гаруй мэргэжлийн чиглэлээр ажилтан шалгаруулж авна. Өдөрлөгийн үеэр нээлттэй зарласан ажлын байруудад нийт 200 орчим иргэн ажилд орохыг хүсэгчийн анкет бөглөсөн бөгөөд эдгээрээс ажлын байрны шаардлагад нийцэх ажилтнуудыг сонгон шалгаруулж, ажлын байраар хангах юм.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ