Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг арилгуулж байна


Өнгөрсөн сард нийслэлийн Хяналт, шалгалтын газраас иргэдийн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр барилгын үйл ажиллагаа явуулж буй “Мөнх ариун булаг” ХХК-ийг орц, гарц хааж, дулаан, цахилгааны шугам эвдсэн гэх асуудалд шалгалт хийж, шаардлага хүргүүлсэн билээ.
Шаардлагын гүйцэтгэлийн явцыг НХШГ-аас дахин шалгаж буй талаар НХШГ-ын дарга С.Энхбаяраас тодрууллаа. Тэрбээр “Энэхүү зөрчилтэй барилгын дунд үйл ажиллагаа явуулж буй 24 дүгээр цэцэрлэгийн багш нар болон хүүхдүүдийн эцэг эхийн гомдлын дагуу бид өмнө нь шалгалт хийсэн. Тухайн үед нийслэлийн улсын ахлах байцаагчийн 13 албан шаардлагыг өгсөн бөгөөд одоогоор албан шаардлагын биелэлтийг шалгахад 70 гаруй хувьтай байна. Цэцэрлэгийн цонх болон харагдах байдлыг хааж байрлуулсан краныг буулгаж, зарим хэсгийн эмх замбараагүй байдлыг цэгцэлсэн байна. Харин одоо нэн түрүүнд цэцэрлэгийн хүүхдүүдийн зорчих орц, гарцуудыг нээх шаардлагатай. Шалгалтын дагуу өгсөн үүрэг даалгавар бүрэн биелээгүй байгаа учир тус компанид өгсөн улсын байцаагчийн албан шаардлагыг нийслэлийн Стандартын газар болон нийслэлийн Орон сууцны бодлогын газарт дахин хүргүүлнэ” гэв.

Мөн аравдугаар сард “Карлсбэрг” ХХК-иас ирсэн гомдлын дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийхэд “Мөнх ариун булаг” ХХК нь барилгын ажил гүйцэтгэх явцдаа эрчим хүчний доголдол үүсгэсэн байсныг тогтоосон. Тус компанийн үүсгэсэн зөрчилд таван сая төгрөгийн торгуулийн арга
хэмжээ авч, албан даалгавар хүргүүлсэн ажлын хэрэгжилт 80 хувьтай байна.

“Мөнх ариун булаг” ХХК-ийн зүгээс “Цэцэрлэгийн орц, гарцыг шийдэх ажил явагдаж байгаа бөгөөд энэ долоо хоногт дуусгах төлөвлөгөөтэй” гэсэн тайлбар өглөө.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ