Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийслэлд 28 ШТС зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ


УОК-оос цас, зуд болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мөн энэ үеэр Дүнжингаравын уулзварт болсон осолтой холбогдуулан ШТС-уудад хийсэн хяналт шалгалт, барилгын хяналт шалгалтын талаар танилцуулсан юм.
Энэ үеэр УОК-ийн Нарийн бичгийн дарга Т.Баярхүүгийн хэлснээр "УОК-ийн даргын тушаалаар 17 байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хяналт шалгалтын ажлыг хийсэн. Шалгалтад хамрагдсан барилга байгууламжаас газрын тосны бүтээгдэхүүний агуулах 2,  ШТС 61, автомашин хийгээр цэнэглэх 2, орон нутагт 3 ШТС зөрчилтэй байсан. Зай хэмжээний зөрчил илэрсэн. Хяналт шалгалтын явцад нийтдээ 2967 зөрчил илрүүлж, газар дээр нь 834 зөрчлийг арилгуулж, 14,6 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Бусад зөрчлийг арилгуулах улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн байна. Улаанбаатарын хэмжээнд 28 ШТС зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. Холбогдох хууль шүүхийн байгууллагаар 10 ШТС-ийн үйл ажиллагааг хаалгаж, 18-ийг нь хаалгахаар шүүхэд шилжүүлсэн байгаа" гэв. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ