МХЕГ-ын баталсан“Шинээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/17 тоот удирдамжийн дагуу 2020 оны 08-р сарын 12-ний өдөр Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа явуулж буй "Ай Энд Жи интернэшнл" ХХК-нд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 2020 оны 08-р сарын 12-ний өдөр хийлээ.
Шалгалтаар:
1. Барилгын талбай дээр ажиллаж байгаа ажилчдыг аюулгүй ажиллагааны мэдлэг дадлага олгох сургалтад хамруулаагүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн.
2. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах талаар дотоодын хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй зөрчлүүд илэрлээ.
Илэрсэн зөрчилд хэрэг бүртгэлт явуулж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу арга хэмжээ авлаа.
Эх Сурвалж: НМХЕГ