Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

1000 дахь өдөр: Энх тайвны төлөө Оросыг ятгах хэрэгтэй


Орос, Украины дайн өнөөдөр /2024.11.19/ 1000 дахь хоногтоо үргэлжилж байна. ОХУ 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Украины зүүн хэсгийн Донбасыг эзлэхээр бүрэн хэмжээний дайныг эхлүүлсэн билээ. Энэ өдөртэй холбоотойгоор Украины ерөнхийлөгч Зеленский "Х" платформдоо видео мэдэгдэл оруулжээ.
Мөн тэрбээр "ОХУ манай хилийн бүс нутагт халдсан хэвээр байна. Өнгөрсөн шөнө Хлухив хот нисгэгчгүй нисэх онгоцны цохилтод өртсөнөөр нэгэн сургуулийн дотуур байр сүйдлээ. Энэ халдлагын улмаас долоон хүн нас барсны дотор хүүхэд ч багтсан гэх харамсалтай мэдээлэл байна. Тэдний гэр бүл болон хайртай хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж байна. Мөн 10 гаруй хүн бэртсэн бөгөөд нуранги дор одоо ч хүмүүс байгаа гэж таамаглаж байна. Хүн бүрийг аврахын тулд бүх нөөц бололцоог дайчилж байна. Манай ард түмэнд халдаж буй энэ халдлагыг таслан зогсоож, хүчирхэг Украиныг хөл дээр нь босгохыг бид өдөр бүр дэлхий дахинд уриалж байна. Оросын халдлага бүхэн Путины чин санааг илэрхийлнэ. Тэр дайныг үргэлжлүүлэхийг хүсч байна, энх тайвны тухай ярилцах сонирхол түүнд алга. Энх тайвны төлөө Оросыг ятгах хэрэгтэй" гэв.
Харин Украины армийн ерөнхий командлагч Александр Сырський "Украины зэвсэгт хүчин 1000 өдрийн турш 1000 км үргэлжлэх фронтын шугамд дайсантай тэмцлээ. Донецк дахь хөлдүү нуувчнууд, Херсон дахь шатаж буй тал нутагт бид суман мөндөр дор амь амьдралынхаа төлөө тэмцэж байна. Өөрсдийнхөө болон хүүхдүүдийнхээ төлөө" гэжээ.
Түүнчлэн "Харанхуй шөнө хэдэн мянган удаа тохиосон ч эцэст нь үргэлж үүр цайдаг" гэдгийг Сырський хэллээ.
Украиныг өдгөө хүнд хэцүү, тодорхойгүй өвөл хүлээж байна. ОХУ-ын арми ердөө хоёр хоногийн өмнө Украины эрчим хүчний сүлжээний эсрэг хамгийн том халдлагуудынхаа нэгийг хийлээ.
ЭХ СУРВАЛЖ: KIYV INDEPENDENT
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ