Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Тэрбум мод” санаачилгын хүрээнд хувийн дансаар хандив авсан гэх хэргийн холбогдогчийг Засаг даргаар томилох уу


Аймгийн ИТХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан төлөөлөгчид дундаасаа олонхын санал авсан нэгнээ Засаг даргад тодруулан томилуулах саналаа Ерөнхий сайдад уламжилж буй. Гэвч тэдгээрийн дунд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нэг бус хүний нэр байгаа юм. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Засаг даргад нэр дэвшсэн М.Идэрбатын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард яллагдагчаар татагдсан нэгэн. Тэрбээр өөрсдийн болон УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн садан төрлийн хүнд давуу байдал олгосон, архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөлгүй барилгын ажил эхлүүлж үл хөдлөх хөрөнгө хахуульд авсан хэрэгт холбогдсон юм.
Түүнээс гадна Төв аймгийн Засаг даргад нэр дэвшигч Л.Төмөрчөдөрийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст багагүй хугацаанд шалгаж буй аж. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр Л.Төмөрчөдөр “Тэрбум мод” санаачилгын хүрээнд сумдаа үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмалын хайгуул, олборлолтын компаниудаас танил тал, найз нөхдийнхөө нэр дээрх аж ахуйн нэгжийн дансаар хандив авч, хувьдаа завшсан байж болзошгүй гэж буруутгагдсан гэнэ.
Тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх захирамжийг 2022 оны зун Төв аймгийн удирдлага гаргаж, үүнийх нь дагуу наймдугаар сард нь Сэргэлэн сумын нутагт зохион байгуулсан аж. Уг шалгалтад 10 гаруй аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд Л.Төмөрчөдөр нийгмийн хариуцлагын хүрээнд гэх нэрийдлээр тухайн компаниудтай “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Сэргэлэн сумын төвд мод тарих хашаа барих гэрээ байгуулжээ. Улмаар тэдгээр аж ахуйн нэгжийн заримаас нь найз Х.Бат-Эрдэнийн дансаар 20 гаруй сая төгрөг авсан гэх мэдээлэл байгаа юм.
Уг нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар аж ахуйн нэгжүүд орон нутгийн удирдлагатай нээлттэй, ил тод гэрээ байгуулж, хандивыг нь ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн дансаар авч, зарцуулахдаа аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст хянуулах ёстой гэнэ. Гэтэл ийнхүү найзынхаа хувийн дансаар авсан нь АТГ-т шалгуулах үндэслэл болоод буй аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, шийтгүүлсэн хүмүүсийг бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, төрийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах санаачилга гаргасан. Тэгвэл энэ төрлийн хэрэгт холбогдсон Засаг даргад нэр дэвшигч хоёр хүнийг батламжлах, эсэхийг харах л үлдлээ.  

https://www.unuudur.mn/a/272164



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ