Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Агаарын бохирдол урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрчээ


Пакистаны хоёр дахь том хот Лахорын агаарын бохирдлын хэмжээ "урьд өмнө хэзээ ч байгаагүй" дээд хэмжээнд хүрсэн тул долоо хоногийн турш дунд сургуулиудын үйл ажиллагааг зогсоох болжээ. Нийт 14 сая хүн амтай хотыг дизель түлшний утаа, улирлын чанартай газар тариалангийн шаталтаас үүдэлтэй утаа гэх мэт бохирдуулагчийн холимог манан бүрхээд байна.
 Агаарын чанарын хяналтын "IQAir"-ийн мэдээлснээр, олон төрлийн бохирдуулагч бодисыг хэмждэг агаарын чанарын индекс өнгөрсөн Бямба гаригт 1000-аас давсан. Энэ нь "аюултай" гэж тооцогддог 300-аас хавьгүй давсан үзүүлэлт юм.
“Ирэх зургаан өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээнээс харахад салхины чиглэл өөрчлөгдөхгүй. Тиймээс бид Лахор дахь төрийн болон хувийн бүх бага, дунд сургуулийг долоо хоногоор хааж байна" гэж Байгаль орчныг хамгаалах ахлах ажилтан Жахангир Анвар "AFP" агентлагт ярьжээ.Түүнчлэн  “Энэ утаа хүүхдүүдэд маш их хортой. Сургуулиудад амны хаалт заавал байх ёстой. Бид ахлах ангийн хүүхдүүдийн эрүүл мэндийг анхаарч байна" гэж Пенжабын ахлах сайд Марриюм Аурангзеб Ням гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэв. Түүнчлэн, эмнэлгүүдэд утааны тоолуур суурилуулсан гэж мэдэгдсэн байна.
Хортой агаараар амьсгалах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. ДЭМБ-ын мэдээлснээр, хорт утаа нь цус харвалт, зүрхний өвчин, уушгины хорт хавдар, амьсгалын замын өвчлөлийг өдөөж, урт хугацаандаа амь насанд аюултай. Бямба гаригт үхлийн аюултай "PM2.5" бохирдуулагч буюу эрүүл мэндэд хамгийн их хохирол учруулдаг агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламж ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 40 дахин их байжээ.
ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ