Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүүлийн дөрвөн сарын хугацаанд телеграм залиланд 10.3 тэрбум төгрөг алджээ


Гадаад улсын гэмт бүлэглэлүүд цахим хэрэгсэл ашиглан үйлдэж буй залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Кибер аюулгүй байдлын зөвлөл, ЦЕГ, Монголбанк хамтарсан мэдээлэл хийв.
Телеграм ашиглан үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн тоо огцом өсжээ. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд энэ төрлийн 619 хэрэг бүртгэлийн хэрэг бүртгэгджээ. Эдгээрээс нийт 10.3 тэрбум төгрөгийн бодит хохирол иргэдэд учирсан байна. Үүнээс нийслэлд 457 хэрэг 6,8 тэрбум, орон нутагт 162 буюу 3,5 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Гурван хохирогч тутмын хоёр нь эмэгтэй бөгөөд 25-34 насны иргэд хамгийн их хувь буюу 40.7 хувийг эзэлж байна. Хохирогчдын дийлэнх нь буюу 62.5 хувь нь дээд боловсролтой байна. Гэмт этгээдүүд нийт 976 данс ашиглаж байгаа. Эдгээр данс руу хохирогч мөнгөө шилжүүлдэг байна.
Нэг хохирогч 39 удаагийн үйлдлээр буюу гүйлгээгээр гэмт хэрэгтний 8 төрлийн данс руу нийт 195,8 сая төгрөг шилжүүлж хохирчээ. Ингэхдээ хамгийн эхлээд тикток дээр даалгавар биелүүлж 9000₮-ийн урамшуулал авч залиланд өртөх алхмаа эхлүүлжээ. 
Үүний цаана КК парк буюу олон улсын үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэл үйлдэж байгааг хуулийн байгууллагынхан тогтоожээ. Гэмт этгээдүүд дансаа ашиглуулж буй иргэдийн данс руу мөнгөн гүйлгээг 1-2 минутад шилжүүлэн дамжуулж, олон улсын бирж рүү болон бооцоот тоглоомын сайт руу шилжүүлдэг байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ