Тэрбээр "Нэр бүхий этгээд эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий хүмүүсийн дансаар Орон нутгийн хөгжлийн санг хувийн мөнгө шиг ашигласан тухай ярина.
Би Ховд аймгийн харьяат иргэн. Миний бие нь орон нутгийн сонгуулийн өмнө, Орон нутгийн хөгжлийн сангийн талаар олж мэдсэн юм. Энэ сангийн цаана ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс тус сангаас "мөнгө угаасан" байна гэж үзэж, АТГ-т өргөдөл өгсөн.
АТГ 14 хоногийн дотор намайг дуудаж мэдүүлэг авах ёстой байтал, намайг ч дуудаагүй, энэ санг ч шалгахгүй байна.
Ховд аймгийн Орон нутгийн хөгжлийн санг 2021-2024 оны хооронд хэрхэн зарцуулж, ямар хүний хамаарал бүхий данс орсныг харсан учраас ярьж байгаа юм.
Энэ сангаас дандаа 20 сая төгрөгөөр тэгшитгэж шилжүүлжээ. Учир нь 20 сая төгрөгөөс дээш үнэтэй бол заавал нээлттэй тендер зарлаж, сонгон шалгаруулалт явуулах ёстой байдаг юм байна.
Жишээлбэл, Ховд аймгийн ЗДТГ-ын ковшийн жолоочийн дансаар гэхэд 300 сая төгрөг орж гарсан байна. Тухайн жолоочийг н.Батхүү гэдэг. Нэг орон нутагт амьдарч байгаа хүмүүс нэгнээ мэднэ. Тэр хүн архи дарс балгачихдаг гэдгийг нэг сумыг иргэд болохоор мэднэ. Энэ хүн 300 сая төгрөгийн тендер авах ямар ч боломжгүй. Атал авсан байна гэдгийг Орон нутгийн хөгжлийн сангийн апп-аас харсан.
2021-2024 оны хооронд 1 тэрбум 886 сая төгрөг зөвхөн Орон нутгийн хөгжлийн сангаас гарсан байгаа юм. Зарцуулалтыг нь харвал тун инээдтэй.
Ховд аймгийн Булган сум зургаан багтай. Энэ зургаан багаас хог ачна гээд 20 сая төгрөг төсөвлөсөн байна. Мөн хортон шавж устгах нэрийдлээр маш их мөнгө оруулж, гаргасан байгаа юм
Баруун бүсийг хариуцсан АТГ-ын төлөөлөгч гэж хүн байна. Мөн аймгийн аудит гэж газар бий.
2021-2024 оны хооронд аймгийн аудит гурван удаа шалгалт хийсэн байна. Энэ сангаас хулгай хийгээд байхад хаагуур нь шалгахгүй өнгөрөөд байсан юм бэ. Энэ шалгах, нягтлах хүмүүс нь ажил үүргийнхээ хуваарийг мэдэж байгаа юу.
Нэг бол шалгах гэж очоод засаг дарга нартайгаа хоолонд ороод, хуйвалдаад байдаг юм уу. Арван жилд аав ээж нь багш нартай уулзаж дүн гаргадаг шиг. Ийм хардлага төрж байна. Би худлаа яриагүй шүү.
Та бүхэн энэ аппликейшнийг татаж аваад өөрийн харьяа газрынхаа Орон нутгийн хөгжлийг сангийн зарцуулалтыг шалга. Энэ хурлыг би Ховд аймгийн Аудитын газар болон баруун бүсийг хариуцсан АТГ-ын төлөөлөгч нарт хандаж хийлээ.
Энэ сангийн ард маш том хулгай нуугдаж байгаа шүү" гэв.
https://gogo.mn/r/kxoqm