Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар Дундговь аймагт МАН ялалт байгуулсан тул ийнхүү Засаг даргаа намаасаа шууд томилохоор болсон байна.
Тиймээс аймгийн Засаг даргаар С.Мөнхчулууныг томилохоор болжээ.
Түүний хувьд 2022 – 2023 онд ШӨХТГ-ын дарга, 2023 оноос Эрдэнэс Монгол компанийн ТУЗ-ийн дэргэдэх дотоод аудитын албаны ерөнхий аудитороор ажиллаж байсан билээ.
Тэгвэл улиран ажиллахаар сонгогдсон С.Мөнхчулууны АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “87 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 62 сая хэмээн мэдүүлжээ.
Мөн 340 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, 2 зуслангийн байшинтай, орон сууцтай, 285 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Land Cruiser 200, Toyota, Harrier маркийн 2 машинтай, 20 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай , 40 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 газартай, 101 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлсэн байна.
Мөн 201 сая төгрөгийн хадагламжтай бөгөөд 40 сая төгрөгийн зээлтэй байна.
https://www.arslan.mn/politics/party/659710.shtml