Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Владимир Зеленский: Дайныг яриа хэлэлцээгээр намжаах боломжгүй болсон


НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулган өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотноо болсон билээ. Чуулганд оролцогч улс орнууд “Хэнийг ч үл орхигдуулах: Одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энхтайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвийн дор санал шүүмжлэл өрнүүлсэн.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүд болон түншүүд Украины энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах талаар ярилцах үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский  “Путин олон улсын хэм хэмжээ, дүрмийг  олон удаа зөрчсөн тул зөвхөн хүчээр л энхтайван тогтоох боломжтой" хэмээгээд Оросыг гэмт хэрэг үйлдэж байна гэж буруутгажээ. Оросын арми удахгүй Украины атомын цахилгаан станцуудыг онилж магадгүйг тэрбээр мөн анхааруулсан байна.
Зеленский "Энэ дайн гэнэт намжихгүй, тиймээс энэ дайныг яриа хэлэлцээгээр намжааж чадахгүй. Арга хэмжээ авах шаардлагатай. Украины өөрийгөө хамгаалах эрхийг дээдлэх ёстой" гэжээ.
Мөн Зеленский өнгөрсөн долоо хоногт "ялалтын төлөвлөгөө"-өө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд анх удаа бүрэн эхээр нь танилцуулсан.  Энэ төлөвлөгөөнд барууны алсын тусгалын пуужингийн системийг ОХУ руу дайралт хийхэд ашиглах тухай багтаасан байх магадлалтай.
Эх сурвалж: France24.com
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ