Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

В.Путин, В.Зеленский нарыг Аризонад хэлэлцээ хийхийг урьжээ



АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Бүгд Найрамдах намаас сонгогдсон Пол Госар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины төрийн тэргүүн Владимир Зеленский нарыг Аризона муж улсын Феникс хотод энхийн хэлэлцээнд урьсан захидлаа нийтэлжээ.  "Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Путин, Ерөнхийлөгч Зеленский нар аа, би та бүхнийг эсвэл та бүхний төлөөлөгчдийг Аризона мужийн Феникс хотод энхийн хэлэлцээ хийхийг урьж байна" гэж захидалд дурдсан байна.

Госарын хэлснээр, хэлэлцээний сэдэв нь “цөмийн хурцадмал байдлыг намжаах, дайныг зогсоох, мөн хоёр улсыг хамарсан үхэл хагацал, сүйрлийг эцэслэх” талаар байж болох юм.  Феникс хот нь мөргөлдөөний бүс, "дайныг өдөөдөг" байгууллагуудаас хангалттай хол зайд оршдог тул үр дүнтэй хэлэлцээ хийхэд тохиромжтой газар гэж үзэж байгаагаа Госар нэмж дурджээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ