Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Налайх дүүргийн 330 өрх хашаандаа 1000 ширхэг алимны мод тарьжээ


Налайх дүүрэгт Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө буюу 50 сая төгрөгөөр 330 өрх хашаандаа 1000ш алимны мод тарьсан байна.
Мөн тус дүүргийн Шинэ-Налайх цэцэрлэгт хүрээлэнд есдүгээр сарын 29-нд Аялал жуулчлалын холбоод найман зүйлийн 326 ширхэг мод сөөг тарьжээ. Бүх нийтийн мод тарих өдрүүдийн хүрээнд зарим төрийн байгууллагууд Миндалийн суулгац суулгасан байна.
Мод тарих хамгийн тохиромжтой цаг бол намар. Мод хэрхэн услах зөвлөгөөг хүргэж байна.
  • Аравдугаар сард модыг 7-10 хоногт 40-50 л усаар 1-2 удаа усална
  • Хөрсийг бүрэн ханатал усална
  • Усыг хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүргэж, хөлдсөн чигээр нь өвөлжүүлнэ.
  • Зөв аргачлалаар мод тарьж, тарилтын дараах арчилгааг сайтар хийж модоо ургуулснаар олон талын ашиг тустай. Мод тарих чухал ч тарьсан модоо арчилж ургуулах нь хамгийн чухал.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ