Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СҮХБААТАР: Г.Эрдэнэсүх 35 дахь жилдээ мод тарьж, модны суулгац бэлтгэж байна



Баруун-Урт сумын иргэн Г.Эрдэнэсүх 1984 онд ойн инженер мэргэжлээр суралцаж төгссөнөөсөө хойш өнөөг хүртэл аймагтаа ажиллаж байна. Тэрээр орон нутагтаа ойн мэргэжлийн анги байгуулсан анхдагчдын нэг бөгөөд өдгөө мод үржүүлгийн талбайдаа зургаан нэр төрлийн 25 мянга гаруй модны суулгацыг тарьжээ. Ингэхдээ орон нутгийн хөрсөнд дасан зохицох, ургах чадвар сайтай модыг бэлтгэдэг байна.
Орон нутгийнхаа цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ойн зурвас байгуулах, нийтийн эзэмшлийн зам талбайд мод тарих, модны суулгац бэлтгэх ажлыг 35 дахь жилдээ хийж байна. Суулгацаа бэлтгэхээс гадна одоогоор аймгийн төвд 5 байршилд 7 мянга орчим модыг хариуцан арчилгаа усалгааг давхар хийдэг байна.

Мод үржүүлгийн 2,5 га талбайтай. Энд буйлс, гүйлс, улиас, хайлаас, шар хуайс зэрэг 2-3 насны суулгацууд бий. Мөн агч модыг сүүлийн жилүүдэд шинээр тарьж байгаа. Учир нь агч мод өнгө үзэмж сайтайгаас гадна ургалт хурдан мөн бусад модны адил орон нутгийн хөрсөнд дасан зохицох нь сайн ажээ. Тиймээс иргэдийг орон нутгийнхаа хөрсөнд бэлтгэсэн суулгацыг авч тарих нь чухал. Мод тарих нь олон талын ач тустай. Хамгийн энгийн жишээ гэхэд тухайн хүнд маш сайн дасгал хөдөлгөөн болдог. 30 гаруй жил модтой харьцаж, өглөөний 6 цагаас эхлэн бүтэн өдөржин талбайдаа моддоо арчилж, эргэж тойрч бүр заримтай нь ярьдаг. Үүнийхээ ачаар одоо нас 60 гарсан ч биеийн хувьд эрүүл. Ямар нэг өвчний шинж тэмдэг, зовуурьгүй гэж Г.Эрдэнэсүх ярилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн бол хамгийн зөв зүйтэй ажил. Орон нутгийн иргэд үүнд нэгдэж мод сайн тарих хэрэгтэй. Ялангуяа айл өрхүүд хашаандаа олон төрлийн мод тарьж, үүнийгээ үр хүүхдүүддээ өвлүүлж өгөх нь хамгийн том буян юм гэдгийг ч захиж байлаа. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Сүхбаатар аймаг 2030 он хүртэл 10 сая мод тарина. Энэ хүрээнд аймгийн БОАЖГ-аас орон нутгийнхаа мод үржүүлгийн компаниудтай түлхүү хамтран ажиллаж байна. Тус аймагөнгөрсөн хавар гэхэд 100 гаруй мянган мод тарьсан. Ургалт 88 хувьтай байна. Харин намрын нөхөн тарилтаар 30-40 мянган ширхэг модыг нэмж тарихаар төлөвлөсөн.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ