Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Зээлжих зэрэглэл өссөнөөр 14 мега төсөл хэрэгжих боломжтой"


Монголын зээлжих зэрэглэлийн үнэлгээ 10 жилийн дараа B+ тогтвортой зэрэглэлд шилжсэн нь эдийн засагт олон эерэг нөлөө гарахын илрэл гэдгийг эдийн засагч, судлаачид хэлж байгаа юм. Энэ талаар эдийн засагч Ч.Сосорбарамаас тодрууллаа. 

-"Fitch Ratings" агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”-ээс “B+” болгон дээшлүүллээ. Энэ нь эдийн засагт ямар боломжуудыг бий болгож байна вэ?
-Зээлжих зэрэглэл өссөнөөр Монгол Улс гадаадаас бага өртөгтэй санхүүжилт босгох боломжтой болж байна. Тодруулбал, Монголын Засгийн газраас хэрэгжүүлэхээр болсон 14 мега төсөл дээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах эерэг мессеж болж байна. Цаашлаад гадаадын санхүүжилтийг бага өртгөөр татаж, дотооддоо бага хүүтэй зээл олгох эх үүсвэртэй болно.
-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хэд хэдэн үндэслэлээр тогтвортой байгааг дүгнэлтэд дурдсан байна. Цаашид улсын эдийн засгийн бүх үзүүлэлт тогтвортой байх төлөвтэй гэж ойлгож болох уу?
-Covid-19 цар тахлаас хойш Монгол Улсын эдийн засгийн байдал эрчимтэй сэргэж байгаа. Дээр нь нэмээд сонгуулийн өмнөх хоёр жил буюу 2022, 2023 онд төсвийн алдагдлыг маш бага хэмжээнд барьж байсан. Мөн инфляцын түвшин аажмаар буурч, нэг оронтой тоонд орсон. Энэ нөхцөл байдал маань өөрөө зээлжих зэрэглэлийг өсгөх боломжийг бий болгоход тодорхой нөлөө үзүүлсэн. Хэдийгээр дэлхийн зах зээлд нүүрс, түүхий эдийн үнэ буурсан ч Монгол Улс ялангуяа 2024 онд хангалттай хэмжээний нүүрсний экспорт гаргаж байгаа. Энэ нь нүүрс, түүхий эдээс олж байгаа орлого тогтвортой байх шинжтэйг илтгэж байна.
Мөн макро эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй тогтворжиж ирж байна гэсэн байр суурийг тус зээлжих зэрэглэлийн үнэлгээ илэрхийлж байна.
Нөгөө талдаа зээлжих зэрэглэл нэмэгдэж байна гэдэг нь томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, гадаадаас банк санхүүгийн байгууллагууд хямд эх үүсвэртэй хөрөнгө оруулалт татах, буцаагаад боломжит хувилбараар зээлдэгчдээ олгох боломж нээгдэж байна.
Гэхдээ эргэлзээтэй байгаа зүйлс бий. Тухайлбал, зээлжих зэрэглэл өслөө гээд Засгийн газрын өрөө яаран нэмэх асуудал гарах вий дээ гэсэн болгоомжлол.
Энэ жил төсөв нэлээд тэлсэн, дээр нь олон мега төслийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Тэгэхээр мега төслүүдийг санхүүжүүлэх эрэмбээ тогтоохгүй бол бүгдийг нь нэг дор санхүүжүүлнэ гэхээр Засгийн газрын өрийг нэмэх вий гэсэн болгоомжлол байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ