Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

44-өөс дээш хүүхэдтэй бүлэгт багшийн туслах ажиллана


Багшийн эрх олгох сургалт болон боловсролын салбарт авч хэрэгжүүлж буй  үйл ажиллагааны талаар Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаагаас тодрууллаа.

-Багшийн хомсдолыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ?
-Зах зээл дээр 2010 оноос хойш багш мэргэжлээр төгссөн мэргэжлээрээ ажиллахгүй байгаа олон төгсөгч бий. Эдгээр хүмүүсийг мэргэжлийн ажлыг нь хийлгэх талд анхаарч ажиллаж байна.  Мөн ахмад багш нарыг гэрээгээр цагаар ажиллуулж эхэлсэн. Гэхдээ ахмад багш нар олон цагаар ажиллах болон их ачаалал даах боломжгүй.
-Багш мэргэжлээр төгссөн хэр нь багш хийхгүй байгаа олон хүн бий гэж та хэллээ. Эдгээр хүмүүс ямар шалтгаанаас болж мэргэжлээрээ ажиллахгүй байна вэ үүн дээр судалгаа хийсэн үү?
-Тэдгээр хүмүүстэй уулзаж үзэхэд, нэгдүгээрт цалин хөлсний асуудал, ажиллах орчин нөхцөл, сургуулийн удирдлагын ёс зүйгүй байдал зэргээс болсон гэдэг. Тиймээс эдгээр асуудлыг үе шаттай шийдэхээр багшийн хомсдолыг арилгах боломжтой.
-Багшийн хомсдол үүсч байгаагийн гол шалтгаан нь цалин бага, ачаалал их зэргээс болж байна гэж та хэллээ. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-Орон нутагт ажиллах багш нартай 3-5 жилийн гэрээ байгуулаад дэмжлэг үзүүлэхээр хуульд оруулсан. Тооцооллоо хийж байгаа. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас санаачлаад Нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл боловсруулж байгаа. Орон нутагт ажиллах, орон байргүй багш нарт дэмжлэг үзүүлэх саналыг тусгасан. УИХ-ын намрын чуулганы хугацаанд хуулийн төслийг өргөн барина.
Багш нарынхаа нийгмийн баталгааг шийдэх чиглэлээр долоон төрлийн асуудлыг тус хуульд тусгасан.
-Ямар хичээлийн багш нар илүү дутагдалтай байна вэ. Багшлах эрх олгох сургалтын хөтөлбөрийг хэрхэн боловсруулав?
-Физик, математик, технологи, англи хэлний багш хомсдолтой байна. Тэгэхээр эхний ээлжид эдгээр хичээлээр академик боловсрол эзэмшсэн хүмүүсийг сургалтад суулгаж багшлах эрх олгоно. Багшлах эрх олгох сургалтын хөтөлбөрийг Кембрижийн их сургуулийн хүмүүстэй хамтарч боловсруулж байгаа.
-Багш мэргэжлээс өөр мэргэжлээр төгссөн төгсөгчдийн кредит цагийн зөрүүг хэрхэн шийдэх вэ?
-Математикч мэргэжлээр төгссөн, математикийн багш хоёрын хооронд 24 кредит цагийн зөрүү байгаа, түүнийг сургалтаар гүйцээж өгнө. Хоног чухал биш судалж байгаа кредит нь чухал. МУБИС дээр багшлах эрхийн сургалтууд зохион байгуулагдаж байгаа. 45 хоног гэдэг бол танхимын сургалтын хоног. Цаашаа ажлын байран дээр гараад ментор багшаар дадлагажуулах сургалт руу орно. Багшийн сургалт гэдэг зөвхөн танхимд сураад гардаг юм биш.
Дадлагажих хэрэгтэй, хүүхдүүдтэй харилцаж сурах хэрэгтэй. Хүүхдүүдэд ямар онцлог байна вэ гэдгийг ойлгож мэдэх хэрэгтэй. Ингэж байж багшлах эрхийн бичгээ авна.
-Багшийн туслах ажиллуулж эхэлсэн үү, сургуулиудын хувьд үүн дээр ямар ч мэдээлэлгүй байна.
-Багшийн туслах ажиллуулах тушаал яг одоо албажиж байна. Тэгэхээр өмнө нь багшийн хуульд 44-өөс дээш хүүхэдтэй ангид багшийн туслах ажиллуулж болно гэж заасан боловч зохицуулалт бүрдээгүй байсан.
Одоо сайдын тушаал гарсан учир сургуулиудад  44-өөс дээш хүүхэдтэй бүлэгт багшийн туслах ажиллана.
Гэхдээ багшийн туслах нь гэдэг нь багштай зэрэгцээд хичээл заагаад байхгүй. Нэг багш 50 хүүхэдтэй харьцах боломжгүй. Жишээлбэл үдийн хоолны цагаар хүүхдүүдэд туслах гэх мэтчилэн ажиллана.
-Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль хүүхдийн ачааллаас болоод цахимаар хичээллэж байна гэсэн мэдээлэл байна.
-Уг асуудлыг шийдэх тал дээр шуурхай хурал зарлаад богино хугацаанд шийднэ. Нийслэлийн боловсролын газар сургуулийн түвшний зохион байгуулалтын ажлыг хариуцаж хийдэг. Мөн гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд орой 8:45 цагт тарж байгаа асуудал бас бий. Тэгэхээр эдгээр асуудлыг  ойрын хугацаанд яаралтай шийднэ. Бага ангийн багшийн ачааллыг бууруулахын тулд багшийн туслах ажиллуулахаар болсон.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ