Өчигдөр буюу энэ сарын 13-нд хүчтэй аадар бороо орсны улмаас Мөрөнгөөс 4 км орчим зайд зорчих хэсэг 3 орчим метр сэтрээд байсан юм. Тэгвэл Хөвсгөл аймгийн Мөрөн-Хатгал сумын туслах замыг нээж, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Харин үндсэн хатуу хучилттай авто замыг засаж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.