Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Н.Учрал: ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэнэ


Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Э.Учрал "Засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөр батлагдсантай холбогдуулаад эхний үйл ажиллагаанууд хэрэгжиж эхэлсэн. Ерөнхий сайд бүх чиглэлийн сайд нарт албан даалгавар өгсөн. Сайд тус бүрт нь хийх ажлыг онцолж, даалгаврууд өглөө. Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төлийн хүрээнд томоохон реформуудыг хийнэ.
14 мега төслөө эрэмбэлж, шат дараагаар УИХ-д өргөн мэдүүлэхээр хэлэлцээрийн шатанд явж байна. Энэ намрын чуулганаар "Ороно"-ийн хөрөнгө оруулалтын төслийг өргөн мэдүүлнэ. Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг буюу тариалангийн бүс рүү нүүлгэх шийдвэр гарсан.
"1111" дугаарт ирдэг иргэдийн гомдол саналыг үндэслэж реформыг хийнэ. Энэ хүрээнд олон улсын зөвлөх үйлчилгээний компаниудад хүсэлт тавьсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийг бүхэлд нь шинэчилнэ. Мөн төрийн албаны хүний нөөцийн бодлогыг Засгийн газар боловсруулдаг болно. Түүнчлэн татварыг зөвхөн төсвийг бүрдүүлэгч зүйл гэж харахаас илүүтэй нийгмийг зохицуулагч юм гэдэг талаас нь шинэчлэлт хийгдэнэ. Энэ талаар Сангийн сайдад үүрэг өгсөн" гэлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ