Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тарваганы мах тээвэрлэсэн зөрчилд 32.6 сая төгрөгийн торгууль оноожээ


Нийслэлийн Засаг Даргын 2024 оны “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Энэ хугацаанд хяналт шалгалтын хүрээнд давхардсан тоогоор 750 албан хаагч үүрэг гүйцэтгэн, нийт 25000 гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 14 удаагийн үйлдлээр 51 ширхэг тарваганы махыг илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй байна. Түүнчлэн тарваганы мах, түүхий эд тээвэрлэсэн, зөөвөрлөсөн хуулийн этгээдэд 3.2 сая төгрөгийн торгууль, 32.6 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлж хариуцлага тооцсон.
Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ