Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

86 удаагийн үйлдлээр 294 тарваганы мах, түүхий эд нийслэлд нэвтрүүлэхийг завджээ


Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж, Онцгой комиссын даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” албан даалгавар гарсан. Хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын ажлыг эрчимжүүлж ажиллалаа.
Тодруулбал, Багануур дүүргийн “Хэрлэнгийн гүүр”, Багахангай дүүргийн “Замын цагдаагийн хяналтын пост”, Налайх дүүргийн “Городок салдаг уулзвар”, Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт, Баруун туруун”, Хан-Уул дүүргийн “Өлзийт, Тавантолгойн гүүр”, Чингэлтэй дүүргийн “Гүнт” зэрэг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд нийт 62 хоногийн хугацаанд давхардсан тоогоор 2100 алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийт 120.500 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийв.
Шалгалтаар 86 удаагийн үйлдлээр 294 тарваганы мах, түүхий эд нийслэлд нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн, 90 иргэнд 27 сая төгрөгийн торгууль ногдуулж, 204.1 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүллээ.
Хураасан тарвага, түүхий эдийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, зохих журмын дагуу устгалд оруулсан. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан хуваарийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газартай хамтран “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-ийн үүрэг гүйцэтгэл, үйл ажиллагаанд нийт 25 удаа хяналт тавьж, үүрэг чиглэл, мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч ажиллалаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ