Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Элон Маск Монголын алдарт эхийн одонгийн бодлогыг магтав


Дэлхий дахинд олон сая хэрэглэгчтэй Х платформын эзэн, SpaceX, "Тесла"-гийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Элон Маск Монголын алдарт эхчүүдэд одон олгодог бодлогыг сошиалдаа сайшааж дэмжсэн байна.
Дэлхийн хүн амын өсөлтийг дэмжих, их өгөгдлийг цуглуулж дүн шинжилгээ хийдэг MoreBirths байгууллага Х дэх албан ёсны хаягаараа Монгол Улс олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг алдаршуулж, "Алдарт эхийн одон"-г 68 жил тасралтгүй олгож ирсэн нь хүн амаа өсгөх, эх хүүхдийг дэмжихэд хөшүүрэг болж, цаашлаад хүн амаа тогтмол өсгөх соёлыг бий болгож байгааг статистик тоо баримттай мэдээлжээ. Тухайлбал, 1960 оноос хойш Монгол Улсын хүн ам тарсалтгүй өсч байгаа бөгөөд сүүлийн 20 жилд төрөлтийн индекс хөрш зэрэгдээ бүс нутгуудаас 2-3 дахин хурдтай байгааг онцолсон байна.



Тэгвэл уг мэдээллийг Х-д 195.5 сая дагагчтай Элон Маск шэйрлэж, Монголын олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд олгодог одонгийн бодлогыг "Маш гайхалтай санаа байна. Монгол Улс сайн байна" гэжээ. Түүний энэхүү пост одоогоор гурван сая гаруй хүнд хүрч, олон сая хүн Монголын алдарт эхийн одонгийн бодлогыг хүн амаа өсгөх гайхалтай дэмжлэг хэмээн сайшаасан байна.
Сүүлийн жилүүдэд АНУ, БНХАУ, БНСУ зэрэг дэлхийд хүн ам, эдийн засгаараа тэргүүлдэг улсуудад төрөлт багасч, хүн амын индекс нь саарсаар байгаа нь томоохон асуудал дагуулж буй. Тиймээс эдгээр улс орнууд хүн амын өсөлтийг дэмжих оновчтой бодлого хэрэгжүүлэхээр эрэлхийлсээр байгаа юм.
Эргэн сануулахад, Монгол Улс “Алдарт эхийн одон"-г анх 1958 оноос Ардын их хурлын төлөөлөгчдийн зарлигаар олон хүүхэдтэй эхчүүдэд олгож эхэлсэн байдаг. Манай улс жилд ойролцоогоор 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одон хүртдэг байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ