Дундговь аймгийн 15 сумаас дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн 194 эх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр “Алдарт эхийн одон"-гоор энгэрээ мялаав. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 76 дугаар зарлигаар Эхийн нэгдүгээр зэргийн одонгоор 11 эх, хоёрдугаар зэргийн одонгоор 183 эх шагнуулахаар болжээ.
Шагнал гардуулах ёслолын ажиллагааг өчигдөр зохион байгуулж, тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат нар оролцож, шагналыг гардуулан өгсөн юм.
2021 онд тус аймгийн хэмжээнд Эхийн I зэргийн одонгоор 10, II зэргийн одонгоор 178 эх шагнуулж байсан бол 2022 онд энэ тоо нэмэгдэж, нийт 5621 эх 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөн, ийнхүү “Эхийн алдар” одонгийн эзэд болжээ.