Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнахаар хуульчилсан.
Энэ жил дээрх болзлыг хангасан Баян-Өлгий аймгийн 66 эх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн, 425 эх "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгоор тус тус шагнууллаа.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан шагнал гардуулах нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулаагүй тул эхчүүдийн одонг сумын удирдлагууд нь гардуулж байна.