Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сураггүй байсан Сөүл хотын захирагчийн цогцосыг уулнаас олжээ


Сөүл хотын захирагч Паг Вон Сүн өнөөдөр өглөө 0 цаг 1 минутанд нас барсан байдалтайгаар олдлоо.
7 цагийн турш үргэлжилсэн хайгуулын эцэст Пугагсан уулнаас нас барсан байдалтайгаар олдсон байна.
Цагдаагийн газраас гэр бүлийнхэнтэй нь задлан шинжилгээнд оруулах эсэхийг тохиролцсоны дараагаар задлан шинжилгээ хийгдэнэ.
Сөүл хотын захирагч алга болсон гэсэн дуудлагын дагуу цагдаагийн 635 ажилтан, онцгой албаны 138 ажилтан, 6 ширхэг дрон, 9 үнэрч нохой хайгуулд гарсан байна.
Тэрээр 2011 оноос хойш тасралтгүй Сөүл хотын захирагчаар ажиллаж байсан бөгөөд нэр хүндтэй улс төрч байсан юм.
Ялангуяа гадаад иргэдэд чиглэсэн олон бодлого шийдвэрийг гаргаж, ажил хэрэг болгосон юм.
У.МАНДАХ
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ