Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Парисын олимпийн үеэр 40 гаруй тамирчин Covid-ийн халдвар авчээ


Парисын олимпод оролцож буй 40 гаруй тамирчны Covid-19-ийн шинжилгээний хариу эерэг гарсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-аас мэдээлжээ. Өчигдөр/2024.08.07/ НҮБ-ийн эрүүл мэндийн агентлагийн зүгээс Covid-19-ийн халдвар дэлхий даяар нэмэгдэж байгааг анхааруулсан бөгөөд олимпийн наадмыг ч тойрсонгүй. ДЭМБ-ын мэдээлснээр долдугаар сарын 21-нийг хүртэлх сүүлийн нэг сарын хугацаанд дэлхий даяар 155 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн гэнэ.
Их Британийн усанд сэлэлтийн тамирчин Адам Пити 100 метрийн араар далалтын төрөлд мөнгөн медаль хүртсэнийхээ маргааш нь халдвар авчээ. Мөн Австралийн усанд сэлэлтийн тамирчин Лани Паллистер халдвар авч, тэмцээндээ оролцож чадаагүй аж.
Парисын олимп энэ Ням гаригт өндөрлөх хуваарьтай.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ