Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

О.Есүгэн, Н.Баяраа нар буудлагын бүх төрөлдөө оролцох болжээ


Парис 2024 олимпийн наадмын буудлагын бүх төрөлд тамирчин О.Есүгэн, Н.Баяраа нар оролцох боломжтой болжээ.
Энэ тухай Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг өөрийн цахим хуудсандаа бичжээ. Тэрээр “Асуудал гарсан цагаас хойш тасралтгүй Олон улсын буудлагын холбоотой харилцаатай байж, Зохион байгуулах хорооноос зөвшөөрөл авч чадсанаар буудлагын тамирчид бүх дасгалдаа буудахаар боллоо” гэв.
Буудлагын тамирчин О.Есүгэн, Н.Баяраа нар Парисын олимпод зөвхөн 50 метрийн урт бууны төрөлд оролцохоос аргагүй болсон байсныг нь ийнхүү 10 метрийн хийн урт буу болон хийн бууны холимог баг гэсэн бусад хоёр төрөлдөө оролцох оролцох боломжоор хангажээ. Дээрх асуудал үүсэхэд Монголын Үндэсний олимпийн хороо буруутай гэж тамирчдын зүгээс мэдэгдсэн билээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ