Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Архангай аймгийн авто замын зорчих хөдөлгөөнийг нээжээ


Архангай аймгийн Их тамир, Эрдэнэбулган, Хотонт суманд өчигдөр 19.20 цагийн орчимд хүчтэй аадар бороо орсноос үер бууж, улсын чанартай А0603 чиглэлийн авто зам руу элс, хайрга урсаж орсон тул тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болж хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан.
Үер буусан авто замд урьд шөнө Архангай аймгийн АЗЗА компанийнхан ажилласнаар өнөөдөр өглөөнөөс зорчих хөдөлгөөн хэвийн болжээ.
Мөн үерийн улмаас Эрдэнэбулган сумын 01,03 дугаар багийн “Түмэн хотхон”-ы 40,50,54 дүгээр байр, 44, 46, 47 дугаар байруудад үерийн усанд автсан тул Онцгой байдлын байгууллагаас 38 алба хаагч, 3 автомашин, 2 помптойгоор үерийн усыг соруулан ажиллаж байгааг Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ