
Уг ажлын хүрээнд олон жилийн хур хогийн цэгийн 27 га газарт тархсан хог хаягдлыг булшлан, шороон далан бүхий 8.5 га шинэ хогийн цэгийг байгууллаа. Шинээр байгуулсан хогийн цэгт хуурай хог хаягдал, шингэн хог хаягдал, эмнэлгийн хог хаягдал, аюултай хог хаягдал хаях талбайг тус тусад нь бэлтгэсэн байна.

