Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АН дахь бутрал

Сонгинохайрханд юу болов? Гэв гэнэт тус дүүрэгт АН-аас дэвшигчид уулзалтуудаа цуцалж байгаагаа зарлалаа. Том тойрогт уулзалт цуцлаад мөлхөө сурталчилгаа хийхээр цаг их алддаг юм л даа. 
Тиймээс төвлөрсөн уулзалт ялалтад чухал нөлөөтэй. Гэтэл АН-ын нэр дэвшигчид уулзалтуудаа цуцалсан нь цагаан тугаа өргөсөнтэй адил алхам болов. Үүний шалтгаан нь төв намаас өгдөг санхүүжилтээ зогсоосноос болжээ. Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт болсон хэрэг явдалтай холбогдуулж өөрийн биеэр АН-ын Төв штабт очиж эмгэнэл илэрхийлж улс төрийн соёл гаргав. Урьд өмнөх сонгуулийн түүхэнд ийм явдал болж байгаагүй юм. Харин Лу.Гантөмөр эрхбиш сайд хийж явсан хүн тул бас ч ёс зүй үзүүлж эмгэнэлийг хүлээн аваад үджээ. Гэтэл энэ нь ялагдаж яваа АН-ын улайрсан хэсэгт таалагдсангүй. Л.Оюун-Эрдэнэ ирсэн сургаар хэт улайрагсад утаа асаагаад Төв штаб руугаа гүйжээ. Тэд үхлээр улс төрийн оноо цуглуулахыг эрмэлзэж ялагдлаа хонзон болгохыг зорьжээ.Тэднийг иртэл Л.Оюун-Эрдэнэ эмгэнэлээ илэрхийлээд явчихсан байжээ. Гэтэл өнөөдүүл нь намынхаа дарга руу дайрчээ. Баянголоос С.Эрдэнэ, Америкаас Ц.Элбэгдорж утасдаж, эмгэнэлийг хүлээн авахгүй байхгүй яасан юм, чамайг намын даргаас чинь огцруулна, намын гадаа жагсана гэж сүрдүүлж дарамталжээ. Ц.Элбэгдоржийн ярьснаар Ц.Уянга, Монголхүү нар бүр бичлэг хий намын даргаа дарамталж, олон нийтэд цацаж орхив. Үүний дараа Лу.Гантөмөр уурлаж, намын Төв штабаас Сонгинохайрхан дүүрэгт өгөх мөнгөө зогсоохыг үүрэгдсэн байна. Ц.Уянга Сонгинохайрхан дүүрэгт дэвшүүлсэнд тойргоо голж, бэлдэж байсан Хан-Уулын тойргийг нь өөрийн хэвлэлийн төлөөлөгч байсан Лодойсамбууд өгсөн гэж Лу.Гантөмөрийг шантаачилж төв штабаас мөнгө авч байжээ.АН-ын төв штабт жагсаалтаар нэр дэвшигчдийн хандиваар 47 тэрбум төгрөг цугласан. Түүнийг Лу.Гантөмөр тойргуудад өгөлгүй өөрөө завшиж байна гэх хардлага АН-д тараад байжээ. Тиймээс тойгуудад 200-300 саяыг цөөн хүний нэрээр тарааж амыг нь хаасан байна. Ц.Уянга тэр мөнгийг аваад сонгуулийн уулзалтыг зохион байгуулж байсан дүүргийн намдаа өгөлгүй Монголхүүтэй хамт үрэн таран хийжээ. Тэгээд Өвөрхангайн асуудлаар бууж өгсөн гэж Лу.Гантөмөрийг сүрдүүлж ахин мөнгө нэхсэн ч муудалцаад салжээ.Сонгинохайрханд нэр дэвшигчид бүгд мөнгөө намдаа өгч уулзалт зохион байгуулж байхад Ц.Уянга л мөнгөө өгөлгүй луу унжиж, түүнийгээ Лу.Гантөмөр унжсан гэж ярьж явжээ. Намынхан нь түүнийг адалж эхэлсэнд би уулзалтад чинь оролцохгүй, ганцаараа явна гэснээс маргаан үүсэж уулзалт хийхээ больсон юм байна. Ингээд дүүргийн нам нь дураараа авгайгаас болж төв штабын дэмжлэгээ алдаж хохирлоо хэмээн Ц.Уянгыг хөөжээ. Ингээд намын гишүүд нь эсрэг ажиллаж эхэлсэн байна. “Сонгинохайрханыхан олигархуудыг сонгодог тэнэг” гэж сонгогчдоо харааснаас гадна алдарт эхийн одонтой ээжүүдийг “хээлтэгч” гэж доромжилсон тул уулзалт бүр дээр маргаан дэгдэж уулзалтаас Ц.Уянгыг зайлуулахыг байнга шаарддагаас дүүргийн сонгуулийн штаб бүрмөсөн залхаад ийм арга хэмжээ авсан байна. Ийнхүү Сонгинохайрханд ганц ч хүн гарахаа болилоо хэмээн гишүүд нь харамсангуй ярьж явна. Харин шөнийн 24 цагийн үед Элбэгдоржийн дүү такси Болдоо ярьж Элбэгдорж дарга өөрийн хүмүүст зориулж нэг сая ам.доллар босгосноо онгоцоор явуулна. Тэр мөнгөөр өөрсдөө бие дааж сонгуулийн ажлаа явуул, Н.Алтанхуяг нараас одоо сал! Удахгүй Лу.Гантөмөрийн асуудлыг ярина, намын даргаас нь огцруулна гэсэн мэдээлэл өгсөн байна. Мөн хувийн дансны дугааруудыг нь цуглуулж авсан гэх мэдээлэл тархаад байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ