Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгээр сонгуулийн далд сурталчилгаа хийсэн гэв


Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа асуудлаар Ардчилсан намын Дэд дарга И.Мөнхжаргал Сонгуулийн ерөнхий хороонд 2024 оны 04 сарын 26-ны өдөр шаардлага хүргүүлсэн билээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нь 2024 оны 4 дүгээр сард “Улаанбаатараас ярьж байна” гэх сонгуулийн далд сурталчилгаа бүхий нэвтрүүлгийг 16 телевизээр төлбөртэйгөөр цацсан бөгөөд энэ нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үндэслэл болсон юм. Тус хуулийн 48.5-д зөвшөөрснөөс бусад хугацаанд сурталчилгаа хийх, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын аливаа өмч хөрөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглосон байдаг.
 
Ийнхүү хууль зөрчсөн этгээдийн үйл ажиллагааг шалгаж, хариуцлага хүлээлгэхийг Сонгуулийн Ерөнхий хорооноос шаардсан билээ.
 
Уг шаардлагыг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч, хуулийн байгууллагад шилжүүлснээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ