Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллаж байна


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрөөс Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Түүнийг УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Э.Батшугар, Сангийн сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЗТХ-ийн сайд Л.Халтар, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, ЭЗХЯ-ны дэд сайд С.Наранцогт, ХНХЯ-ны дэд сайд С.Зулпхар тэргүүтэй албаны хүмүүс дагалдаж явна. Төр засгийн төлөөлөгчдийг Өлгий нисэх буудалд цэргийн хүрээний хүндэт харуул жагсан угтаж авлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус аймгийн залуучуудтай, мөн үдээс хойш аймгийн Хөгжимт драмын театрт иргэдтэй уулзалт хийж, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулна.
Харин 22-ны өдөр казах түмний шинэ жилийн баяр болох “Наурыз”-д зориулсан баярын хурал болон Өлгий хотын төв талбайд болох баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцох юм. 



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ