Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүн ам нь хурдацтай буурч буй улс орнууд


НҮБ-аас 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9.7 тэрбум болж, 2100 он гэхэд 10.4 тэрбум болж өснө гэж таамаглаж байна. Энэ өсөлт нь нас баралтын түвшин буурч, дундаж наслалт нэмэгдсэнтэй холбоотой. Гэсэн хэдий ч зарим бүс нутаг, ялангуяа Европт төрөлт багасаж, цөөн ам бүлтэй гэр бүл рүү шилжих тул хүн амын тоо буурах хандлагатай байна. 2050 он гэхэд 61 улс орон эсвэл бүс нутгийн хүн ам дор хаяж нэг хувиар буурах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь төрөлт бага, мөн цагаачлалын түвшин өндөр байгаатай холбоотой юм.
Хүн ам нь хурдацтай буурч буй таван улс.
1. Болгар
2020-2050 оны хооронд хүн амын бууралт: 22.5 хувь
Болгар нь хүн амын тоо нь хамгийн хурдан буурч байгаа орны нэг бөгөөд энэ нь нас баралтын түвшин өндөр, төрөлт багатай холбоотой юм.
2. Литва
2020-2050 оны хооронд хүн амын бууралт: 22.1 хувь
Литвийн эдийн засгийн хүчин зүйлүүд болон Европын холбоонд элссэн нь  залуучуудыг  олноороо дүрвэхэд нөлөөлсөн. Түүнчлэн тус улсын төрөлт, хүн амын хөгшрөлт бууралтад нөлөөлж байна.
3. Латви
2020-2050 оны хооронд хүн амын бууралт: 21.6 хувь
Латви улс 2004 онд Европын холбоонд нэгдсэнээс хойш хүн амын тавны нэг орчим хувиар буурсан байна.
4. Украин
2020-2050 оны хооронд хүн амын бууралт: 19.5 хувь
Украины хүн амын бууралтад үргэлжилж буй мөргөлдөөн болон ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэн нь ихээхэн нөлөөлсөн.
5. Серби
2020-2050 оны хооронд хүн амын бууралт: 18.9 хувь
Сербийн хүн ам буурч байгаа нь эдийн засгийн тодорхойгүй байдлаас ихээхэн шалтгаалж байна.
Эх сурвалж: https://www.msn.com/en-xl/news/other/countries-with-the-biggest-population-declines/ss-BB1kdG4n?ocid=hpmsn&cvid=e88b4b194f394485b5f01decebb582ad&ei=13#image=22
facebook0

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ