Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЕХ-ны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ


БРЮССЕЛЬ. /Reuters/. 
Эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ буурч байгаатай холбоотойгоор  Европын Холбооны /ЕХ/  эдийн засгийн өсөлт 2023 онд 1 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа боловч инфляц өндөр хэвээр байх төлөвтэй байна гэж Европын Комисс /ЕК/ даваа гарагт мэдэгджээ.  
Эдийн засгийн төлөв байдлын талаарх ЕК-ын хаврын тайланд дурдсанаар, ЕХ-ны Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ энэ онд 1 хувиар, 2024 онд 1.7 хувиар өсөх төлөвтэй байна.
 
"Эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ буурч байгаа нь эдийн засгийн төлөв байдлыг сайжруулсан" бөгөөд өвлийн тайланд ДНБ-ийг 0.8 хувиар өснө хэмээн урьдчилан таамаглаж байсныг 1 хувьд хүргэн ахиуллаа гэж тайланд дурджээ. 
 
“Эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ мэдэгдэхүйц буурч байгаа нь эдийн засагт нөлөөлж, компаниудын үйлдвэрлэлийн зардлыг бууруулж байгаагийн зэрэгцээ хэрэглэгчид ч мөн эрчим хүчний төлбөр нь буурч байгааг харж байна” гэж ЕК-ын тайланд бичсэн байна.
 
Гэхдээ “инфляц өндөр хэвээр” буюу 2023 онд 6.7 хувьд хүрэх төлөвтэй байгааг мөн цохон тэмдэглэжээ. Энэ нь өвлийн тайлангийн урьдчилсан таамаглалтай /6.4 хувь/ харьцуулахад бага зэрэг өссөн үзүүлэлт юм. Цалингийн өсөлт инфляцаас хоцорч байгаа тул хүн амын эрчим хүчний хэрэглээ багассан хэвээр байхаас гадна, мөн "санхүүжилтийн нөхцөл байдал улам чангарах төлөвтэй байна" гэж ЕК мэдэгджээ. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ