

Тиймээс Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, БОАЖЯ-тай хамтран хогийн цэгийн тархсан талбайг хумих, цэгцлэх ажлыг энэ сард эхэллээ.
Хог тархсан талбайг ландфилл аргаар дарах, хумих ажлыг 20 гаруй ажилтан, том оврын 16 техник хэрэгсэл, хувийн хэвшил, нутгийн иргэдийн тусламжтай 05 сарын 15-наас зохион байгуулад байна. Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав энэ талаар ярихдаа
“Хөвсгөл аймагт ул суурьтай шийдэх асуудлын нэг нь хог хаягдал болж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлоготой хамт авч явах асуудал яах аргагүй энэ.БОАЖЯ, Б.Бат-Эрдэнэ сайдаас энэ чиглэлээр дэмжлэг хүссэнийгхүлээн авч, зарим санхүүжилтийг шийдэж хамтран ажиллаж байна. Манай аймагт хогны гол эх үүсвэр нь нэг удаагийн сав, баглаа боодол болж байна. Тиймээс ангилан ялах, дахин ашиглахад анхаарах нь чухал байна” гэлээ.

Хөвсгөл аймгийн зөвхөн Хатгал тосгоноос наадмын өдрүүдэд аялагчид буцах үеэр 30 гаруй тн хог гардаг байна.
