Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

НЭР ДЭВШИГЧИД НЭГНЭЭ МАТАРЛАХ ЦАГ ЭХЭЛЛЭЭ


Сонгуулийн санал авах өдөр ойртох тусам улс төрийн бохир технологиуд газар авдаг. Улстөрчид иргэдээс санал авч, сонгуульд ялахын төлөө чөтгөртэй нөхцөхөөс ч буцахгүй, нүдээ ухаад өгөхөөс наагуур улайрдаг, сөрөг ухуулга  хийдэг байдал газар аваад удаж байна.

         Угтаа бол сонгууль бодлогын өрсөлдөөн гэхээсээ илүүтэй сөрөг сурталчилгаагаар нэгнээ намнадаг “махны машин” болоод удаж байна. Хийсэн, ажил, гарц гаргалаа, эрх зүйн шинэчлэл гэж ярихаас илүүтэй хувь хүний нууц, гэр бүлийн асуудалд анхаарал хандуулж, дуулиант бичлэг, эвлүүлсэн зураг цацаж, сонгуульд “ялалт байгуулах”-ыг илүүд үздэг болжээ, улс төрд горилогчид.
          Яг л ийм зарчмаасаа огт ухрахгүйгээр энэ сонгуультай золгож байгаа нь сүүлийн үеийн сошиал дуулиануудаас илэрхий болж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн амралтын өдрүүдэд нэр бүхий УИХ-ын гишүүний нууц гэх бичлэг цахим орчинд дуулиан тарьж, олон нийтийн шүүмжлэлд өртөв. Угтаа бол хуурч хаягнаас нийгмийн сүлжээнд тараасан уг бичлэгийг хуурамч бичлэг хэмээн эх сурвалжууд мэдээллээд байна. Энэ мэтээр сонгууль ойртох тусам хуурч бичлэг газар авдаг бичигдээгүй хууль манайд бий. Сүүлийн үед техник технологи хөгжихийн хэрээр хүний хийгээгүй үйлдлийг ч хийсэн мэтээр ашиглаж болдог болсон нь сөрөг үр дагаварт хүргэж байна. Цаашлаад сонгуулийн сөрөг сурталчилгаа нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц асуудал болсныг ч энд сануулах нь зүйтэй биз. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хятадаар ярьж буй мэтээр бичлэг эвлүүлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан ч удаатай. Уг асуудлыг Ерөнхийлөгчийн тамгын газраас хуурч бичлэг гэдгийг нь албан ёсоор мэдэгдэж, хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаагаа мэдэгдсэн. Түүнчлэн өнгөрсөн сонгуулийн үеэр нэр бүхий гишүүн олны танил эрхэмтэй төрсөн өдрөө тэмдэглэж байгаа зураг олон нийтийн цахим сүлжээнд түгэж, олны шүүмжлэлд өртсөн.
      Энэ мэт улс төрийн зорилго зураг, бичлэг цацах үйл ажиллагаа сонгууль ойртох тусам эрчимжнэ. Ийм байдлаар улстөрчид өрсөлдөгчөө намнах, олны анхааралд өртөх ажлуудаа нарийн зохион байгуулалттай хийх хар зураг гаргачих  суугаа. Нэг ёсондоо хүний эрхийг уландаа гишгээд ч хамаагүй улс төрд шат ахиж л байвал юу ч хийхээс буцахгүй болтлоо улс төрд улайрч байгаа гэсэн үг.
       Ийм л цаг үед сонгогчид хэрсүү байж, дуулиан шуугианаас илүү бодлогын өрсөлдөөн, улс орны ирээдүйг харсан сонголт хийх нь юу юунаас илүү чухал байна. Угтаа бол улс төрд горилогчид нэгнээ муухай харагдуулах ажлыг зохион байгуулалтайгаа хийж эхлэх нь наад захын ажил болох нь.
        Тэр дундаа нэг намын нэг бодлогын төлөө зүтгэж буй нөхдүүд хүртэл нөгөөгийнхөө араас сөрөг пи-ар явуулах нь наад захын үзэгдэл болжээ. Угтаа бол намаас нэр дэвших олж авахын тулд намын гишүүд нь нэгнээ намнах ажилдаа ханцуй шамлан орсон байна.  Энэ долоо хоногт улс төрийн намуудын бодлогын зөвлөлүүүд хуралдаж, сонгуульд горилогчдынхоо нэрсийг тодруулах төлөвлөгөөтэй байна. Сонгуульд нэр дэвшигчдийн нэрс ирэх сарын 10 гэхэд тодорхой болж, албан ёсоор зарлах хуулийн зохицуулалттай. Тиймээс намаас нэр дэвшигчих эрхээ баталгаажуулахын тулд горилогчид нам дотроо чимээгүйхэн өрсөлдөж, хөшигний ард дахь дэнчингийн асуудал газар авч эхэлсэн гэх яриа ч улс төрийнхний хүрээнийхэн дунд газар авч байна. Улс төрийн намууд “Ирэх сонгуулиар нэр цэвэр, туршлагатай олонд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчдөө нэр дэвшүүлнэ” гэх амлалт ард түмэнд өгөөд буй. Тиймээс ч улстөрчдийн хооронд сөрөг пи-арууд газар авч, нэгнээ харлуулах ажилд шуурхайлаад байгаа нь энэ бололтой.
       Сар гаруйхны дараа болох УИХ-ын ээлжит сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүн сонгохоор хуульчилсан. Тодруулбал, 78 гишүүнийг томсгосон тойргоос буюу улсын хэмжээнд 13 тойрог болгон хувааж, 48 гишүүнийг нь жагсаалтаар сонгохоор хуульд тусгасан билээ. Тиймдээ ч сонгуульд оролцох намуудын дунд тойрогт багтах, нэрсийн жагсаалтад багтах гэсэн хоёр том өрсөлдөөн горилогчдын дунд өрнөж байна. УИХ-ын ээлжит сонгуульд 25 нам, эвсэл 70 бие даан нэр дэвшигч өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө өргөн мэдүүлсэн гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдээд байна. Өөрөөр хэлбэл, 2024-2028 онд төрийн эрхийг жолоодох өрсөлдөөнд тэд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байгаа нь энэ. Тэдний дундаас 126-г нь сугалж, хууль тогтоох дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх эрхийг нь сонгогчид олгоно гэсэн үг. Тиймээс л сонгогчдод таалагдахын тулд тэд юу ч хийхээс буцахгүй, улайрч эхэлсэн гэсэн үг.     

              Нөгөө талаараа улстөрчдийн бохир технологи сонгогчдыг дормжилж, улс орны хөгжлийг хэдэн зуунаар хойш татаж буй хэлбэр гээд гэдгийг энд сануулах нь зүйн хэрэг биз ээ. Угтаа бол сөрөг сурталчилгаанаас илүүтэй бодлогын өрсөлдөөн явуулах нь сонгогчдын боловсролд нөлөөлөх хамгийн чухал алхам гэдгийг улстөрчид, сонгуульд өрсөлдөгчдөд сануулах цаг болжээ.

    Цаашлаад ийм арга ядсан технологийг анхаарлаас холдуулах, ард түмний өмнө бодлого, шийдвэр ярьдаг улс төрийн манлайлагчид ард түмний дунд үгүйлэгдэж байна. Ийм бохир технологийг халж чадсан цагт улс төрд шинэ өрсөлдөөн бий болж, улсыг ирээдүйг цоо шинээр зурах гарц, боломж нээгдэж байна гэсэн үг. Ийм улс төрийн соёлыг эхлүүлэх нь сонгогчид бий гэдгийг энд сануулах нь зүйн хэрэг биз ээ.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ