Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Путины өгүүллэгийн тухайд

Оросын Ерөнхийлөгч Владимир Путины бичсэн “Хоёрдугаар дайны 75 жилийн  бодит сургамж” нэртэй өгүүлэл  тэр дайны тухай мэтгэлцээнийг өдөөнө гэсэн  сэтгэгдлээ уг материалыг нийтэлсэн Америкийн National Interest гэдэг консерватив сэтгүүлийн  ерөнхий эрхлэгч Жейкоб Хайлбранн хэлжээ. Оросын  лидерийн бичсэн материал Дэлхийн хоёрдугаар дайны тухай уншигч нарт танил биш Оросын байр суурийг гарган тавьлаа. “Дэлхийн хоёрдугаар дайн хэрхэн үүссэн  тухай маргааныг энэ материал гаргана. Бид ч түүнийг нийтлэхдээ  өнгөрсөн ба өнөөг үеийн тухай аль болох их мэтгэлцээнийг өдөөж өгөхөөр найдсан юм.  Энэ тухай маргаан мэтгэлцээн төгсөөгүй гэж бодож байна. Төгсөх ч үгүй байх.  Энэ нь гучаад онд хэн юу хийсэн тухай маргааны шинэ шат болох бөгөөд энэ тухай бодох сэдлийг хүмүүст гарган өгч буй” гэж тэр хэлжээ. Хайлбранны тэмдэглэснээр өгүүлэгийг нийтлэх саналын Ерөнхийлөгчийн аппарат нь санал болсон ба сэтгүүл нь гадаад бодлогын талаар хамгийн их мэдлэгтэй учраас Путины сонголт  гайхал төрүүлээгүй ажээ. Путин өгүүлэлдээ Зөвлөлт холбоот улс ба Улаан арми нацизмыг ялахад чухал үүрэг гүйцэтгэснийг онцолсон ба их таван гүрний шинэ саммитийн  болон хоорондын итгэлцэл чухлыг онцолсон байлаа. 
М.Цогт
Эх сурвалж: inews.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ