Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ж.Баярмаа: Хөхөө өвлийн хүйтний саруудад 200, 300 мянгаараа шилжилт хийсэн нь хардалт үүсгэх асуудал УБЕГ-аас шалгах хэрэгтэй


Ардчилсан нам сонгогчдын нэрсийн жагсаалтын бүртгэл, шилжилт хөдөлгөөний мэдээллийг сонгуулийн луйвар, булхайтай холбоотойгоор олон нийтэд ил болгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандаж санал, асуулга хийлээ.

Энэ үеэр Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа "Сонгууль бүрийн дараа гардаг царцаа, луйврын асуудлууд бий. СЕХ-ны үндсэн чиг үүрэг бол сонгуулийг шударга, ил тод явуулах юм. УБЕГ бол Засгийн газрын харьяаны агентлаг учир улс төржүүлэхээс өөр аргагүй болж байна. Бид яагаад эдгээрийг сүүлийн хэд хоног ярьж байна гэхээр сонгууль болсны дараа гомдол, саналуудыг баримттай нь цуглуулаад УБЕГ, СЕХ, Тагнуулын ерөнхий газарт өгөөд ямар нэг хариу өгдөггүй. 
Цахим царцаа гэж нэрлээд байгаа нь байхгүй хаягийг зохиогоод иргэний үнэмлэх үйлдэж санал авхуулаад байна гэсэн бодит кейс бий болсон. Жишээлбэл 5 давхар байр байхад 6 давхар болгож хий давхар нэмснээр иргэний бүртгэл дээр мэдээлэл үүсгэж санал авсан тохиолдол байна. Баянзүрх дүүргийн 25-р хороонд 16 давхар барилга дээр хий давхар нэмж үүсгэснээр огт байхгүй тоот хаягийг үүсгэсэн ч 2020 онд үүн дээр нэг ч арга хэмжээ авч, холбогдох газрууд хариулт өгөөгүй. Энэ бол маш ноцтой зөрчил. 
Нэг хаяг дээр 30 хүн бүртгэсэн тохиолдол ч байна. Ард нь хамаарах этгээд гээд нэрс нь цаастайгаа баримт болоод байж байна. Ийм асуудлууд өмнөх сонгуулиар давтагдан гарсан. 
Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу оршин суух хаягаа иргэд өөрөө сонгож суух боловч оршин суух гэж биш санал өгөх зорилготой үйлдлүүд илэрч байна. Бөөнөөр нь хүчээр хаяг шилжүүлэлт хийгдэж байна. Хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны жаварт 11-1-р саруудад 200, 300 мянгаараа шилжилт хийнэ гэдэг нь сонгуулийн жил бол хардалт үүсгэх асуудал мөн. Үүн дээр УБЕГ судалгаа хийх хэрэгтэй. Анализ хийж үзээд буцаад сонгуулийн дараа эдгээр шилжилт хийсэн хүмүүс нүүцгээсэн бол нөгөө л сонгуулийн царцааны технологи мөн" хэмээн ярилаа.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ