Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дундговь аймагт нэр дэвшигч сонгогчдод 300 ширхэг мотоцикл болон бэлэн мөнгө тараахыг завдсан гэв

Өнөөдөр ТЕГ, ЦЕГ-аас хамтран УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр гарсан хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өглөө. Тус хоёр байгууллагаас Дундговь аймагт нэр дэвшигч нь 300 ширхэг мотоцикл хашаандаа хадгалсан, сонгогчдод бэлэн мөнгө тараахаар авч явсан, шатахуун өгсөн гэх мэт үйлдэл гаргасныг илрүүлэн шалгаж байгаа гэдгийг мэдээллээ. ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү “Өнгөрсөн хугацаанд иргэний улс төрийн эрх, эрх чөлөөг зөрчсөн 89 гомдол бүртгэгдсэний 90 орчим хувь нь гэмт хэргийн шинжтэй, үлдсэн нь зөрчлийн шинжтэй байсан. Эдгээрийн дотор сонгогчдод мөнгө өгөх болон амралтад явуулахыг амласан, бэлэг өгсөн зэрэг 11 гомдол ирсэн” гэж мэдээлэв. Түүнчлэн хууль хяналтын байгууллагаас сануулсаар байхад зарим нэр дэвшигчид хууль бус үйлдлүүд гаргасан гэдгийг онцоллоо.
Ж.Бат
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ