Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Увс аймагт охид алга болсныг шуурхай хайж олжээ

Увс аймгийн цагдаагийн газарт өчигдөр "өсвөр насны хоёр охин хүүхэд алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 
 
 
Тус аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан 11 алба хаагч, 3 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж, 31 настай Б гэгч нь “тоёота приус” машинтай авч явж байсныг дуудлага өгснөөс хойш таван цагийн дараа олж тогтоон, холбогдох ажиллагааг явуулж байна. Одоогоор хүүхдүүдэд учирсан гэмтэлгүй, шалтгаан нөхцөл, бусад байдлыг тогтоохоор ажиллаж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ байнгын холбоотой хаана, хэнтэй явж байгааг мэдэж байх шаардлагатай болохыг зөвлөж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ